Хятадын ерөнхий сайд Вэнь Жябао 16-ны өдөр БХАТИХ-ын жил тутмын ээлжит чуулган нөндөрлөсний дараа хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр, Далай лам хагалан бутаргах ажиллагаагаа орхих л юм бол зөвшилцэн хэлэлцэх хаалга онгойсоор байгаа юм гэж онцолсон байна.
Тэрээр хэлэхдээ, Далай ламд авах Хятадын бодлого тодорхой бөгөөд ямагтын юм. Түвд бол Хятадын нутаг дэвсгэрийн салгаж болшгүй нэг хэсэг мөн , Тайвань бол Хятадын нутаг дэвсгэрийн салгаж болшгүй нэг хэсэг мөн гэснийг Далай лам хүлээн зөвшөөрч, хагалан бутаргах ажиллагаагаа орхих юм бол Төв засгийн газар нь түүний хувийн ирээдүйн асуудлаар өөртэй нь зөвшин хэлэлцэж болох юм гэжээ.
Эх орныхоо нэгдлийн төлө, Түвдийн хөгжлийн төлөө нэн олон ашигтай ажил хийхийг Вэнь Жябао Далай ламд хүссэн байна. / Пэрлаймаа орчуулж Баясгалан хянав/
|