• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-03-16 15:08:59    
Хоёр эргийн энх тайван хөгжил нь цаг үеийн их хандлага юм

Хятадын Олон Улсын Радио

     Тайваний хоолойн хоёр эргийн энх тайван хөгжил нь цаг үеийн их хандлага юм гэж Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Жябао 16-нд Бээжинд болсон Хятадын ба гадаадын сэтгүүлчдийг оролцуулсан хэвлэлийн бага хурал дээр хэлсэн байна.

     Вэнь Жябао Тайваний сэтгүүлчийн сонирхсон асуултад хариулах үе хэлэхдээ: энэ хоёр жил бол Тайваний хоолойн хоёр эргийн харилцааны маш зангилаагийн үе болно. Тайваний хагалан бутаргагч хүчний "Тайванийг тусгаар тогтнуулах" замаар авч байгаа үйл ажиллагаанууд болон хагалан бутаргах оролдлогыг эх газрынх нь нягт анхаарч байна гэжээ. Хууль зүйн талаар тусгаар тогтнох зэрэг ямарваа хэлбэрийн хагалан бутаргах үйл ажиллагааг эрс эсэргүүцэж, Тайвань бол эрт дээр үеэс Хятадын нутаг дэвсгэрийн салгаж болшгүй нэгэн хэсэг болох түүхэн бодит хэрэг болон олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хуулийн статусыг өөрчлөхийг яасан ч зөвшөөрөхгүй гэж тэрээр онцолсон байна. / Баясгалан орчуулж Пэрлаймаа хянав/