|
Солонгосын хойгийн цөмийн асуудлаарахи зургаан талын хэлэлцээний Оросын төлөөлөгчдийн тэргүүн, Оросын гадаад хэргийн орлогч сайд Александер Лосуков тэргүүтэй төлөөлөгчид 8-ны үдээс хойно Бээжинд хүрэлцэн ирэлээ. Тэд 19-ний өдөр нээгдэх зургаан талын хэлэлцээний 6-дахь шатны хуралд оролцох болно.
Лосуков Бээжингийн нисэх онгоцны буудалд хэвлэлийнхэнд хандан хэлэхдээ, энэ угаадгийн хэлэлцээнд Орос, Америк, БНАСАУ, БНСУ, Хятад болон Японы төлөөлөгчид 5 ажлын хэсгийн тайланг соносох бөгөөд төрөл бүрийн ажилд төлөвлөгөө хийх болно гэжээ.
Лосуков мордохоосоо өмнө, Сонлонгосын цөмийн асуудлын 6 талын шинэ шатны хэлэлцээнд болгомжтой өөдрөг байр сууритай байна гэж илэрхийлсэн юм. Зургаан талын хэлэлцээний 6-дахь шатны хурал амжилттад хүрэхийг би хүсч байна, гэлээ тал бүрийн байр суурийг зохицуулах нь ээдрээнтэй явц мөн, бас зарим төсөөлөхийн аргагүй бэрэхшээл олон байна гэжээ.\Уртнасан орчуулж, Урангоо хяанв.\
|