Хятад Япон хоёр тал хоёр орны харилцааг урт удаан эрүүл тогтвортой хөгжүүлж, Ази болон дэлхийн энх тайван хөгжил цэцэглэлд гаргах ёстой хувь нэмрээ үзүүлэхийг хүсэж байна гэж Хятадын төрийн зөвлөлийн гишүүн Тан Жяшуань 18-ны өдөр Бээжинд хэлсэн байна.
Тан Жяшунь Японы Либераль Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Хиденао Накагава болон цэвэр бодлоготны намын ерөнхий нарийн бичгийн дарга Казуо Китагава тэргүүтэй Японы засаг баригч нам бүлгийн төлөөлөгчидтэй уулзах үе ингэж хэлсэн байна.
Тан Жяшуань хэлэхдээ, энэ жил Хятад Японы дипломат харилцаа хэвийн болсон 35 жилийн ой тохиож байна, Хятад улсын ерөнхий сайд Вэнь Жябао удалгүй Японд албан ёсны найрсаг айлчлал хийх болно, хоёр тал боломж тохиолыг алдалгүй ашиглан, хоёр орны эдийн засаг худалдаа, эрчим хүч, байгаль орчныг хамгаалах зэрэг салбар дахь харилцан ашигтай хамтын ажиллагааг хамтаар ахиулж, боловсон хүчний харилцааг өргөтгөн эрчимжүүлж, эмзэг асуудлыг зүй зохистой шийдвэрлэж, стратегийн итгэлцээг тасралтгүй нэмэгдүүлэхийг хүсэж байна гэжээ.
Хидено Накагава болон Казуо Китагава нар Тан Жяшуаний хоёр орны харилцааны тухай үнэлгээг үнэлэн сайшаагаад, Японы засгийн газар болон засаг баригч нам Хятадын талтай хамтаар хоёр орны стратегийн харилцан ашигтай харилцааг цаашид хөгжүүлнэ гэж илэрхийлсэн байна./Хүчит орчуулж, Э.Цогзолмаа хянав/
|