Сурвалжлагч Хятадын Хөх-нуур мужийн Хөх-шилийн үндэсний зэрэглэлийн байгалийн дархан цаазтай районы хамгаалалтын ажил хариуцсан газраас мэдээлснээр, Хөх-нуур Түвдийн төмөр зам нь Хөх-шилийн Түвд бөхөнгийн нүүдэллэх болон бэлчээрлэхэд нөлөө болсонгүйг уг албаны шинжилгээний дүн харуулсан байна.
Хөх-шилийн үндэсний зэрэглэлийн байгалийн дархан цаазтай районы хамгаалалтын ажил хариуцсан газрын хариуцлагатан хэлэхдээ, өнгөрсөн онд Хөх-нуур Түвдийн төмөр зам нэвтэрснээс нааш, Түвд бөхөн хүн амьтан, тэрэг унаанаас үргэж цочохгүй болсон бөгөөд Хөх-нуур Түвдийн төмөр зам болон хурдан давхих галт тэргэн цовоонд тасаж, төмөр замын ойр хавиар ажиггүй бэлчих болсныг уг байгалын дархан цаазтай районыг хамгаалах газрын ажилтнууд эргүүл хийх явцдаа анзаарсан байна. Хөх-нуур Түвдийн төмөр замын Гол-мудаас Лхас хүрэх хэсэгт аюулгүйн хамгаалалтын тор татсан болохоор, зам дагуугийн Түвд бөхөнд аюулгүйн баталгаа хангасан байна. /Хүчит орчуулж, Э.Цогзолмаа хянав/
|