• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-03-19 20:29:17    
Хятад Францын тал бүрийн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэхэд Хятадын тал бэлэн байна

Хятадын Олон Улсын Радио

      Хятад улсын дарга, Цэргийн Төв зөвлөлийн дарга Хү Жиньтао 19-ний өдөр Бээжинд хэлэхдээ, Францын талтай хамтаар Хятад Францын тал бүрийн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхийг түлхэн ахиулахад Хятадын тал бэлэн байна гэжээ.

      Хү Жиньтао Францын батлан хамгаалахын сайд Мичеле Аллиот-Марие нарын зэрэг хүмүүстэй уулзах үе, Хятад Франц хоёр орон хоёр армийн харилцааг өндрөөр үнлээд, Хятад Францын харилцааг Хятадын тал стратегийн өндөрлөгөөс авч үзэж байна, Францын талтай хамтаар, хоёр орны удирдах хүмүүсийн тохиролцсон нийтлэг ойлголт болон гарын үсэг зурсан хамтын бичиг баримтыг нухацтай хэрэгжүүлж, стратегийн яриа хэлэлцээ болон улс төрийн итгэлцлээ үргэлжлэн гүнзгийрүүлэн, хоёр орны дээд зиндааны солилцоо, хамтын ажиллагааг өргөтгөхөд бэлэн байна гэжээ. /Рэнчинсоо орчуулж, Баатар хянав/