Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох ажлын хэсгийн хурал 18-ны өдөр өндөрлөж, талууд хуралд идэвхтэй хандаж байна гэж Зургаан талын хэлэлцээний Америкийн төлөөлөгчдийн тэргүүн, төрийн нарийн бичгийн даргийн туслах Кристофер Хилл 18-ны орой Бээжинд хэлэв.
Кристофер Хилл хэлэхдээ, ОУАЭХА-ийн Ерөнхий захирал Мохамед Ел Барадейн БНАСАУ-д хийсэн айлчлал нь чухал ач холбогдолтой гэж талууд үзэцэгээж байна. БНАСАУ цөмийн зэвсэггүй бүс болгох ажилд бэлтгэл хийж эхэлсэн байна гэжээ. БНАСАУ цөмийн зэвсэггүй бүс болгох ажлыг нэн түргэн ахиулахыг тэрээр хүслээ. Тэрээр цааш нь хэлэхдээ, цөмийн зэвсэггүй бүс болгох ажлын хэсгийн 18-ны өдрийн хурал нь уран баяжуулах асуудлыг дөгөмхөн авч хэлэлцсэн боловч ямарч ахицад хүрч чадсангүй гэжээ.
Хилл хэлэхдээ, БНАСАУ Венад төлөөлөгч илгээн ОУАЭХА-тай эхний бүлэгт Юнбяны цөмийн төхөөрөмжийг хаах асуудлыг авч хэлэлцэх болно гэжээ./Хүчит орчуулж, Урангоохянав./
|