Солонгосын хойгийн цөмийн асуудлаарх 6 талын 6 дахь хэлэлцээ 20-ны өдөр Бээжингийн Дио юй тай төрийн зочид буудалд үргэлжлэн хуралдаж, эхний шатны үйл ажиллагааг эхлүүлэх дараалал, явцын асуудлыг голлон хэлэлцэж байна.
Эх сурвалжийн мэдээнээс үзвэл, 20-ны өдрийн үдийн өмнө голдуу хоёр талын зөвшилцөөн хийж, үдийн хойно төлөөлөгчдийн тэргүүн нар хуралдах юм.
Энэ ээлжийн 6 талын хэлэлцээ 19-ний өдөр эхэлсэн бөгөөд 6 талын хэлэлцээний дарга, Хятадын төлөөлөгчдийн тэрүүн Ү Давэй нээлтийн ёслол дээр энэ удаагийн хурлаар гол хэлэлцэх 3 зүйлийн асуудлыг мэдэгдэж, уян хатан, ажил хэрэгч, бүтээлч байр сууриар хуралд оролцохыг талуудад уриалсан юм. Мөн өдрийн хуралд голдуу ажлын хэсгүүдийн тайланг сонсч, талууд ажлын хэсгүүдийн хойшдын ажлын үүрэг хариуцлага болон арга хэлбэрийг судлан яраилцсан байна. Мөн өдөр Аомэний Делта Асиа банкинд хаагдсан Хойд Солонгосын мөнгөний асуудлаар Америк БНАСАУ нийтлэг ойлголтод хүрчээ.\Уртнасан орчуулж, Э.Цогзолмаа хянав.\
|