2007 оны Хятадын Мүгдэний дэлхийн соёл болон байгалийн өвийн яармаг 6-р сарын 9-өөс 10-р сарын 9-ний өдрүүдэд Мүгдэн хотын дэлхийн яармагийн хүрээлэнд болно, үүний улмаар Хятадын зүүн хойд нутгийн Мүгдэн хот нь уг яармагийг зохион байгуулсан Хятадын анхны хот болох юм.
Үүнийг сурвалжлагч Бээжинд болсон хэвлэлийн бага хурлаас мэдээлсэн байна, уг яармаг нь "Соёл иргэншлээ уламжлан залгамжилж, эвсэг зохицонгуй зэрэгцэн оршьё" гэсэн уриан дор болж, дэлхийн соёлын өвтэй 130 гаруй улс орон, өвийн жагсаалтад орсон 830 гаруй газар нь гэрэл зураг, дүрс бичлэг, бодит өв, хэв загвар, тоглож үзүүлэх зэрэг янз бүрийн арга хэлбэрээр дэлхийн өвүүдийг амьдлаг сайхан харуулах юм байна.
НҮБ-ын гэгээрэл боловсрол, шинжлэх ухаан, соёлын асуудал эрхэлсэн байгууллагын "Дэлхийн өвийн жагсаалт"-ын соёл болон байгалийн өвд Хятадын 33 төсөл орсны 3 нь Мүгдэнд байдаг юм. Хүчит орчуулж, Э.Цогзолмаа хянав
|