|
Зургаан талын хэлэлцээний Америкийн талын төлөөлөгчдийн тэргүүн, Төрийн нарийн бичгийн даргын туслах Кристофер Хилл 19-ний өдөр, Зургаан талын 6 дахь хэлэлцээний эхний өдрийн хэлэлцээ дууссаны дараа хэлэхдээ, БНАСАУ болон Японы улс хоорондын харилцааг хэвийн болгох ажлын хэсгийг хэлэлцээний үйл явцаа түргэтгэхийг хүсч байна гэжээ. Гэтэл Японы Ерөнхий сайд Абе Шинзо мөн өдөр БНАСАУ-д хандах Японы байр суурь өөрчлөгдөөгүй гэж хэлсэн байна.
Хилл хэлэхдээ, Хойд Солонгосын хөрөнгө мөнгөний хаалтыг цуцлах асуудлаар Америк БНАСАУ нийтлэг ойлголтод хүрч, хэлэлцэгч талууд анхаарлаа ажлын хэсгийн бодит үүрэг хариуцлага руу шилжүүлсэн байна гэжээ. Ажлын таван хэсгийг улам ахицтай ажиллахыг батлаж, Хойд Солонгос Японы харилцааг хэвийн болгох ажлын хэсэг хэлэлцээний үйл явцаа түргэтгэх ёстой гэж Хилл үзэв.
Өөр мэдээнээс үзвэл, Японы Ерөнхий сайд Абе Шинзо мөн өдөр дээд танхимын төсвийн хорооны хурал дээр, Хойд Солонгосын эсрэг тавьсан банк санхүүгийн хориг арга хэмжээгээ Америк цуцалсантай хобогдуулан хэлэхдээ, барьцаалагдсан хүний асуудал ахицтай болж чадахгүй юм бол Япон Хойд Солонгостой эрчим хүчний салбарт хамтран ажиллахгүй, Японы энэ байр суурь өөрчлөгдөөгүй гэжээ. /Урангоо орчуулж, Э.Цогзолмаа хянав/
|