Солонгосын хойгийн цөмийн асуудлаарх зургаан талын 6 дахь хэлэлцээ 20–ны өдөр Бээжингийн Дио юй тай төрийн зочид буудалд үргэлжилж, голцуу эхний шатны үйл ажиллагааг хэрэгжүүлэх бодит алхам дарааллыг авч хэлэлцсэн байна.
Зургаан талын хэлэлцээний хэвлэл мэдээллийн төвөөс мэдээлснийг үзвэл, мөн өдрийн үдээс өмнө Хятадын тал Орос, Америк, Өмнөд Солонгос, Хойд Солонгостой тус тус хоёр талын зөвшилцөл хийсэн бөгөөд үдээс хойно төлөөлөгчдийн дарга нарын хурал хийсэн байна.
Зургаан талын хэлэлцээний боломж тохиолыг ашиглаж, хоёр талын харилцаагаа нэн даруй сайжруулахыг мөн өдрийн өглөө Америкийн төлөөлөгчдийн тэргүүн Хилл Япон болон Хойд Солонгост дахин шаардсан бөгөөд зургаан талын хэлэлцээгээр дамжуулан Зүүн хойд Азид нэн сайн хөршийн харилцаа тогтоохыг хүсэж байгаагаа илэрхийлсэн байна.
БНАСАУ-ын төв мэдээлэх агентлаг мөн өдөр тайлбар нийтэлж, түүхээр сургамж болгож, Солонгосын хойгийн цөмийн асуудлаарх зургаан талын хэлэлцээнд тохиролцсон хэлэлцээрүүдийг үнэнхүү хэрэгжүүлэхийг Японд шаардсан байна.
Солонгосын цөмийн төхөөрөмжид аюултай зүйл байвал цуцлах асуудлыг талууд авч хэлэлцэх болно гэж Өмнөд Солонгосын төлөөөлөгчдийн тэргүүн Чун Юнво онцолсон байна. \Г. Сайн-Өлзий орчуулж, Э.Цогзолмаа хянав.\
|