ОХУ-д төрийн айлчлал хийх гэж байгаа Хятад улсын дарга Ху Жиньтао 20-ны өдөр Бээжинд Оросын Интерфакс цахилгаан мэдээний агентлег зэрэг Оросын зургаан хэвлэл мэдээллийн хэрэгслийн хамтарсан сурвалжлагчдыг хүлээн авч уулзав.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний урилгаар дарга Ху Жиньтао 3-р сарын 26-28-ны өдрүүдэд ОХУ-д төрийн айлчлал хийхийн зэрэгцээ Орост болох "Хятадын жил"-ийн арга хэмжээний нээлтийн ёслолд оролцох юм.
Дарга Ху Жиньтао Оросын хэвлэл мэдээллийнхэнд ярилцлага өгөх үедээ, Хятад Орос хоёр орны харилцаа, хоёр орон харилцан "улсын жил"-ийн арга хэмжээ зохион явуулж байгаа, Хятад Орос хоёр орны худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаа, Хятад Оросын хэвлэл мэдээллийн харилцаа, Хятад улс социалист эвсэг зохицонгуй нийгэм байгуулж байгаа, 2008 оны Бээжингийн олимпийн наадам, Хятадын эдийн засгийн хөгжил, Шанхайн хамтын ажиллагааны байгууллага зэрэг сэдвээр сурвалжлагчдын сонирхсон асуултад хариуллаа.\Уртнасан орчуулж, Урангоо хянав.\
|