• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-03-20 17:33:45    
Зургаан талын хэлэлцээрийг шударгаар хэрэгжүүлэхийг Японд шаардав

Синьхуа Агентлаг

      Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг 20-ны өдөр тойм нийтэлж, түүхийн асуудлыг шийдэн зохицуулж, Солонгосын хойгийн цөмийн асуудлаарх зургаан талын хэлэлцээгээр тохиролцсон хэлэлцээрийг шударгаар хэрэгжүүлэхийг Японд шаарджээ. Саяхан болсон Солонгос Япон улс хоорондын харилцааг хэвийн болгох ажлын хэсгийн хуралд Японы тал "барьцаалагдсан хүний асуудал"-ыг юуны өмнө зохицуулах хэрэгтэй гэж зүтгэж, "Зургаан талын хэлэлцээгээр тохиролцсон хэлэлцээрийг эвдэхээр оролдсон байна" гэж тоймд Японыг зэмлэсэн байна. Тоймд цааш нь тэмдэглэхдээ, "барьцаалагдсан хүний асуудал" зохицуулагдсан, одоогийн асуудал бол Япон түүхийн асуудлаа шийдэн зохицуулж, түүхэнд Солонгосын ард түмэнд үйлдсэн ял нүгэл болон учруулсан гарз хохиролдоо гүйцэд бөгөөд хүмүүсийн сэтгэлд хүртэл нөхвөр өгч, өнгөрсөнд хүн төрөлхтний эсрэг үйлдсэн ял нүгэлдээ төлбөр өгөх ёстой юм гэжээ.

      Тоймд тэмдэглэхдээ, БНАСАУ-д эрчим хүчний тусламж олгоно гэж Японыг оролцуулсан Зургаан тал хэлэлцээрээр тохиролцсон юм. Гэтэл Япон "барьцаалагдсан хүний асуудал" зохицуулагдахаас нааш БНАСАУ-д эрчим хүчний тусламж олгохгүй гэж хэлж байна. БНАСАУ ерөөс Японоос тусламж шаардаагүй, Япон эрчим хүчний тусламж олгохгүй ч гэсэн Солонгосын эдийн засгийн хөгжилд их нөлөө болохгүй юм гэжээ. /Урангоо орчуулж, Э.Цогзолмаа хянав/