Хятад улсын дарга Хү Жиньтао энэ сарын 26-аас 28-ны өдрүүдэд Орост төрийн айлчлал хийх бөгөөд Орост болох "Хятадын жилийн"нээлтийн ёслол зэрэг үйл ажиллагаанд оролцох болно гэж Хятадын гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Лю Жяньчао 20-ны өдөр Бээжинд мэдэгдсэн байна.
20-ны өдөр, дарга Хү Жиньтао Бээжинд Оросын Интерфакс зэрэг 6 хэвлэл мэдээллийн хэрэгслийн сурвалжлагчдад яриалцлага өгчээ.
Дарга Хү Жиньтао хэвлэл мэдээллийнхэнд ярилцлага өгөх үедээ, Хятад Оросын харилцаа, хоёр орон харилцан "жилийн үйл ажиллагаа" зохион байгуулах, Хятад Оросын эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа, Хятад Оросын хэвлэл мэдээллийн харилцаа, Хятад улс социалист эвсэг зохицонгуй нийгэм байгуулах, 2008 оны Бээжингийн Олимпийн наадам, Хятадын эдийн засгийн хөгжил, Шанхайн хамтын ажиллагааны байгууллага зэрэг асуудлаар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариу өгсөн байна. /Хүчит орчуулж, Г. Сайн-Өлзий хянав./
|