Төв засгийн газраас Шянганы онцгой районд бэлэг болгож өгөх хулсны хоёр баавгайг сонгон тогтоож, 5-р сарын 1-нээс өмнө Шянганд хүргэж очих болно гэж Хятадын ой аж ахуйн үндэсний газар 20-ны өдөр мэдэгдэв.
Шянганы засаг захиргааны онцгой район байгуулагдсны 10 жилийн ойд зориулж Төв засгийн газар Шянганд хулсны баавгай бэлэглэхээр шийдвэрлэсэн юм. Үүнээс өмнө 1999 онд "Ань Ань", "Жя Жя" гэсэн хөөрхөн хоёр хулсны баавгайг Шянганд бэлгэлсэн. Шянганы иргэд тэр хоёр баавгайг хайрлан өсгөж байна. /Урангоо орчууож, Э.Цогзолмаа хянав/
|