• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-03-20 18:21:23    
Хэлэлцээгээр дамжин Ираны цөмийн асуудлыг энх тайвнаар зохицуулахыг хүсэж байгаагаа Хятад улс дахин нотлов

Хятадын Олон Улсын Радио

      Улс төр болон дипломат хүчин чармайлт , яриа хэлэлцээний арга хэлбэрээр Ираны цөмийн асуудлыг энх тайвнаар зохицуулахыг Хятад улс хүсч байна гэж Хятадын гадаад хэргийн яамын хэвлэлийн төлөөлөгч Лю Жяньчао 20-ны өдөр Бээжинд илэрхийллээ.

     Лю Жяньчао мөн өдрийн хэвлэлийн бага хурал дээр сурвалжлагчийн сонирхосон асуултад хариулах үед хэлэхдээ, Хятад улс өнөөгийн Ираны цөмийн байдалд анхаарал ихээхэн хандуулж байна. Хятад улс олон улсын цөмийн зэвсгийг түгээн дэлгэрүүлэхгүй байх тогтолцоог хамгаалан, цөмийн зэвсэг түгээн дэлгэрэхийг эсэргүүцэж, Дундад Дорнодын бүс нутагт шинэ донслолт гарахаас сэргийлхыг баримталсаар ирлээ. Хятад улс холбогдох талуудтай үргэлжилэн зөвдөллцөж, Ираны цөмийн асуудлыг дипломат зам замаар зохицуулахаар чармайна гэжээ. /Хүчит орчуулж,Урангоо хянав/