• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-03-21 16:37:44    
Дарга Хү Жиньтаогийн айлчлал Хятад Оросын стратегийн түншлэлийн харилцааны хөгжилд шинэ хүчин сэлбэх болно

Хятадын Олон Улсын Радио

      Хятадын ГХЯ-ны сайдын туслах Ли Хүй 21-ний өдөр Бээжинд хэлэхдээ, Хятад улсын дарга Хү Жиньтао Орост айлчлах гэж байна, энэ айлчлал нь Хятад Оросын стратегийн хамтын ажиллагааны түншиллийн харилцааны хөгжилд шинэ хүчин сэлбэх болно гэжээ.

      Мөн өдөр болсон хэвлэлийн бага хурал дээр Тэрээр хэлэхдээ, Хятад Орос хоёр талаараа энэ айлчлалыг чухалчилан үзэж байна. Энэ айлчлалаар дамжуулан харилцан итгэлцсэн улс төрийн харилцааг гүнзгийрүүлэх, ажилч хэрэгч хамтын ажиллагааг түлхэн ахиулах, хүмүүнлэгийн болон орон нутаг хоорондын хамтын ажиллагааг өргөтгөх, олон улсын үйл хэрэг дэх стратегийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх энэ 5 том зорилтод хүрхийг хүсч байна гэжээ.

      Хоёр тал бас төмөр зам, эрчим хүч, банк санхүүгийн салбарын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах болно гэж тэрээр танилцууллаа. \Г. Сайн-Өлзий орчуулж,Урангоо хянав.\