Энэ онд тариачин малчдад сайн үүлдрийн үнээний сүүний гаргалтыг нэмэгдүүлэх, шинжлэх ухаан техникийн дамжаа эрхлэх, тариалангийн машины шинжлэх ухаан техникийн үлгэр жишээ үзүүлэх зэрэг 10 төрлийн үйлчилгээг үнэ төлбөргүй олгоно гэж ӨМӨЗР-ны тариалан мал аж ахуйн ажил эрхэлсэн газар саяхан мэдэгдсэн байна.
Энэ 10 төрлийн үйлчилгээнд голцуу тарималын ургац болон үр ашигийг нэмэгдүүлэх шинэ техникийг 670 мянган га газарт үнэ төлбөргүйгээр нэвтрүүлэн дэлгэрүүлэх, сайн үүлдрийн 1 сая үнээний сүүний гарцыг нэмэгдүүлэх техникийг үнэ төлбөргүйгээр нэвтрүүлэх, тариачин малчидад үнэ төлбөргүйгээр 60 мянган намагийн хийн зоорь байгуулж өгөх, усан гаралт тэжээж үржүүлж байгаа 100 том айлд усан гаралтын сайн үр хүргэх зэрэг ажиллагаа багтаж байна.
Үүнээс гадна Өвөр Монголын тариалан мал аж ахуйн ажил эрхэлсэн газар бас тарьж ургуулах, мал аж ахуй, атар эзэмших, тариалангийн машин, загасны аж ахуй зэрэг талаар тариачин малчдыг үнэ төлбөргүйгээр дамжаанд хамруулна. /Пэрлаймаа орчуулж, Г. Сайн-Өлзий хянав/
|