Хээлэлцээний үйл явц удаан шиг боллоо гэж Сонлонгосын хойгийн цөмийн асуудлаарх зургаан талын хэлэлцээний Америкийн талын төлөөлөгчдийн тэргүүн Кристофер Хилл 20-ны орой Бээжинд илэрхийллээ. Тэрээр тэмдэглэхдээ, банк санхүүгийн талын журам горим нарийн түвэгтэй тул БНАСАУ-ын царцаагдсан хөрөнгө мөнгөний асуудлыг зохицуулахад нэлээд цаг хэрэгтэй юм, гэлээ энэ асуудал бүрэн дүүрэн зохицуулагдана гэжээ.
БНАСАУ-ын царцаагдсан хөрөнгө мөнгөний асуудлаар би төдий сэтгэл зовж байхгүй, гол нь ирээдүйд БНАСАУ нь цөмийн төхөөрөмжийнхээ талаар бүх талын өрөгдөл дэвшүүлэх тэрчлэн түүнийг дүрэмжүүлэх асуудал, арга хэлбэрт би онц анхаарал хандуулж байна гэж Хилл илэрхийлэв.
Хилл танилцуулж хэлэхдээ, 20-ны өдөр Америк Хятад, Өмнөд Солонгос, Японтай тус тус хоёр талын уулзалт хийлээ. Өрөө ч Зургаан талын хэлэлцээний Ардчилсан Солонгосын төлөөлөгчдийн тэргүүн Ким Гие куантай хэлэлцээ хийсэн гэжээ./Урангоо орчуулж, Пэрлаймаа хянав/
|