ХКН-ын Бээжин хотын хорооны дарга, Бээжингийн Олимпийн наадмын зохион байгуулах хорооны дарга Лю Чи, Франц Перес агентллагийн захирал Пиерре Руеттетэй 20-ны өдөр Бээжинд уулзах үед хэлэхдээ, 2008 оны олимпийн наадамд бэлтгэх болон зохион байгуулах хугацаанд олон орны хэвлэл мэдээллийн хэрэгсэлд чанартай үйлчилгээ хангах болно гэжээ.
Лю Чи хэлэхдээ, Франц Перес агентллаг бол дэлхийн нэрт мэдээлэх агентлаг мөн, 2008 оны Бээжингийн олимпийн наадмын бэлтгэл ажлаар уг агентллагийн мэдээлэл хийхийг сайшааж байгаа бөгөөд шилдэг сайн дөхөм дөт үйлчилгээ хангах болно гэжээ./Урангоо орчуулж, Пэрлаймаа хянав/
|