Хятадын дунд бага сургуулийн сурагчидад тайлвартай иж бүрэн зургийг үнэ төлбөргүй олгохоор Бээжигийн Олимпийн наадмын зохион байгуулах хороо шийдвэрлэсэн байна гэж Бээжингийн Олимпийн 29-р наадмын зохион байгуулах хорооны гүйцэтгэгч дарга Жян Саоюй 20-ны өдөр Шанхайд мэдэгдэв.
Хятадын 400 сая хүүхэд багачуудад олимпийн тухай мэдлэгийг бүх талаар түгэмэлжүүлэх үе шатанд орсныг энэ нь харуулж байна.
Олимпийн мэдлэгийн тухай энэ зураг нь "олимпийн наадмын зорилт болон үзэл баримтлал", "Хятад улсын олимпийн наадамд оролцож ирсэн түүх", "2008 оны Бээжингийн олимпийн наадмын орд талбай болон бэлэг тэмдэг", "Олимпийн наадмын зорилго" зэрэг агуулгыг багтаасан байна./Урангоо орчуулж, Г. Сайн-Өлзий хянав/
|