• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-03-21 12:18:13    
6 талын хэлэлцээ гуравдахь өдөртөө орж байна

Хятадын Олон Улсын Радио

        Солонгосын хойгийн цөмийн асуудлаарх 6-р ээлжийн 6 талын хэлэлцээ 21-ны өдөр гуравдахь өдөртөө орж, тус өдрийн хэлэлцээ нь хоёр талын зөвшилцлийн хэлбэрээр голцуу явагдсан байна.

        20-ны өдөр БНАСАУ болон АНУ хоёр талын түр зуурын уулзалт хийж, хоёр Солонгос ч зөвшилцөл хийсэн байна. Хятадын тал нь бусад 5 талтай анхны шатны үйл ажиллагааг хэрхэн найдваржуулах жич дараачын шатны үйл ажиллагааны хөтөлбөрийн талаар санал бодлоо солилцсон байна. Эх сурвалжын мэдээнээс үзвэл, Аомэний Делта Ази гэсэн банкад хадгалж байгаа хөрөнгө мөнгөө Бээжинд дэх Хятадын банкад байгаа БНАСАУ-ын дансанд оруулсаны дараа сая хэлэлцээг үргэлжлүүлнэ гэж БНАСАУ шаардсан болохоор уул нь 20-ны үдээс хойш хийхээр байсан 6 талын хэлэлцээний төлөөлгчдийн тэргүүн нарын хурал цагтаа болж чадсангүй юм байна.

        Хятадын ГХЯ-ны төлөөлөгч Лю Жяньчао мөн 20-ны өдөр үг хэлж, холбогдох талууд банк санхүүгийн асуудлаар нийтлэг ойлголттой болох нь 6 талын хэлэлцээний ахицийг ахиулахад тустай юм гэж илэрхилйсэн байна.

        Америкийн төлөөлөгчдийн тэргүүн Хилл мөн 20-ны орой хэлэхдээ, банк санхүүгийн талын диг журам нэлээд бодлионтой болохоор БНАСАУ-ын царцаагдсан хөрөнгийн асуудлыг бүрмөсөн зохицуулахад цаг орох юм. Гэвч энэ асуудал бүрэн дүүрэн зохицуулагдаж болзошгүй байна гэжээ.

        БНСУ-ын төлөөлөгчдийн орлогч тэргүүн Лим Сун-нам 20-ны орой хэлэхдээ, БНАСАУ-ын царцаагдсан мөнгөний асуудал бүрэн дүүрэн зохицуулагдах төлөвтөй байна гэжээ.\Пэрлаймаа орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\