
"Азийн киноны шагнал" гардуулах анхны ёслол 20-ны орой Шянганд болов. Өмнөт Солонгосын "Те Хост" гэдэг кино нь хамгийн шилдэг кино, хамгийн шилдэг эрэгтэй жүжигчин, хамаг сайн бичлэгийн болон хамгаас гоё зурагтай болсон зэрэг 4 том шагнал хүртсэн байна. Хятадын дотор газрын кино найруулагч Жя Жанкэ "гурван хавцлын сайн санаат хүмүүс" гэдэг киногоороо шилдэг кино найруулагчийн шагнал авчээ.

"Тэ Хост" киноны гол дүрд тоглосон жүжигчин Сон Кан-хо шилдэг эрэгтэй жүжигчний шагнал хүртсэн байна. Японы уран сайханч Мики Накатани " Матругогийн дурсамж" гэдэг кинонд гоч сайхан тоглосон уран чадварраараа шилдэг эмэгтэй жүжигчний шагнал гарджээ. Хятадын дотор газрын "галзуурсан Чулуу" гэдэг кино болон "Шөнийн найр" гэдэг энэ хоёр кино шилдэг найруулгын шагнал, шилдаг уран зургийн найруулагчын шагнал хүртэв.

Хятадын Шянганы жүжигчин Сү Фанфан "Азийн кино урлагт гарамгай хувь нэмэр оруулсан" шагнал олж, Лю Дэхуа "Азийн кино театрын тасалбарын орлогын талын од" болсон байна.\Уртнасан орчуулж, Пэрлаймаа хянав.\

|