Ядуу нутгийн сургууль завсардсан хүүхэдэд туслан хичээл сурлагыг нь дүүргэх зорилготой Хятадын Хүслэнгийн төсөл хэрэгжсэн 18 жилийн турш, сургууль завсардсан 2 сая 900 мянга орчим хүүхэдэд туслан сургуульд дахин суралцуулсан байна гэж сурвалжлагч Хятадын багачууд залуучуудын сангаас мэдээллээ.
Эх сурвалжаас үзвэл, Хүслэнгийн төсөл 1989 оноос хэрэгжиж, хандивийн мөнгө 3 тэрбум юань цуглуулж, 13 мянга гаруй Хүслэнгийн сургууль байгуулж, сургууль завсардсан 2 сая 897 мянган хүүхэд шууд тусалсан юм байна.
Хүслэнгийн төслийг 20-р зууны Хятадын хамгийн нөлөө бүхий нийгэмийн халамжийн арга хэмжээний нэг гэж үздэг юм. /Урангоо орчуулж, Баатар хянав/
|