Хятадын төрийн зөвлөлийн гишүүн Тан Жяшуань 21-ний өдөр Оросын Холбооны Зөвлөлийн гишүүн Николай Иванович Рижков болон дагалдан яваа хүмүүстэй уулзав.
Тан Жяшуань Хэлэхдээ, энэ он бол Хятад Оросын харилцааны хөгжлийн туйлын чухал нэг жил мөн, хоёр тал Дарга Хү Жиньтаогийн Орост айлчлах болон Орос Хятад харилцан жилийн арга хэмжээ зохион явуулах боломж тохиолоор улс төрийн итгэлцэлээ цаашид өргөтгөж, ажил хэрэгч хамтын ажиллагаагаа ахиулан, олон улсын үйл хэргийн явц дахь стратегийн хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, Хятад Оросын стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцаааг тасралтгүй шинэ шатанд гарган ахиулахыг хүсч байна гэжээ.
Николай Иванович Рижков, Оросын ард түмэн дарга Хү Жиньтаогийн Орост айлчлах болон Орос Хятад хамтаар Орост Хятадын жилийн үйл ажиллагааг эхлүүлэхийг хүсэн хүлээж байна гэж илэрхийлжээ.
Кижков нарын зэрэг хүмүүс бол Хятадын ард түмний гадаад харилцааны сурч судлах нийгэмлэгийн урилгаар Хятадад айлчилж байгаа юм. /Баатар орчуулж, Урангоо хянав/
|