22-ны өдрийн хэлэлцээ ахицтай болохыг хүсч байна гэж Солонгосын хойгийн цөмийн асуудлын зургаан талт хэлэлцээнд оролцож байгаа Америкийн төлөөлөгчдийн тэргүүн Кристопер Хилл 21-ний орой илэрхийлэв.
Тэрээр хэлэхдээ, БНАСАУ-ын царцаагдсан хөрөнгө мөнгөний асуудал нь хэлэлцээний үйл явцыг удаашруулав, Хятадын талын хүсэлтийн дагуу, хэлэлцээг нэгээс хоёр хоног сунгахыг бид зөвшөөрсөн, маргашийн хэлэлцээ ахицтай болохыг хүсч байна гэжээ. \Цэцэн орчуулж, Урангоо хянав.\
|