Гадаадын эрдэмтэдийн хэрэг эрхэлсэн үндэсний газрын дарга Жи Юньши 21-ны өдөр Хятадын өмнөд нутгийн Шэньжэнь хотод танилцуулахдаа, Гадаадын мэрэгжилтэдийн хэрэг эрхэлсэн үндэсний газар болон Шэньжэнь хотын засгийн газар 12-р сарын 11-12-ны өдрүүдэд Шэньжэнь хотод 2007 оны Хятадын олон улсын мэргэжлийн боловсон хүчин солилцоох хурлыг зохион байгуулах болно гэжээ.
Танилцуулсны үзвэл, энэ хурал нь гадаадын эдийн засаг, техник, удирдлага, соёл боловсролын талын мэрэгжилтэн урьж ажиллуулах, гадаадад сургалт дамжаа эрхлэх, гадаадад сурсан хүмүүсийг урьж ажиллуулах, оюуны ололт амжилтын үзэсгэлэн, олон улсын мэргэжлийн боловсон хүчний яриа уулзалт зэрэг арга хэмжээ зохиох юм байна. Хурал нь Хятадын олон төрөлийн аж ахуйн нэгж, төсвийн байгууллагуудын гадаадын техник, мэргэжлийн боловсон хүчин урьж ажиллуулахад олон төрлийн үйлчилгээ хангах юм байна. /Баатар орчуулж, Цэцэн хянав/
|