ТӨЗР-ны Хөгжил, өөрчлөлтийн хорооны дарга Жинь Шишүн саяхан хэлэхдээ, Хөхнуур Түвдийн төмөр зам нэвтэрсэн, Линьжигийн нисэх онгоцны буудал ашиглалтад орсон зэрэг нөхцөл боломжийн ахиулалаар, ТӨЗР энэ онд гурван сая жуулчин хүлээж авах эрмэлзэлтэй байна гэжээ.
20-ны өдөр нийтэлсэн ТӨЗР-ны 2006 оны улс ардын аж ахуй, нийгмийн хөгжлийн бүртгэлийн албан мэдээнээс үзвэл, 2006 онд Түвд давхардсан тоогоор гадаад дотоодын нийт 2 сая 510 мянган жуулчин хүлээн авч, өнгөрсөн оныхоос 40%-р нэмэгдсэн юм байна. Түүний дотор дотоодын жуулчин 2 сая 350 мянгад хүрсэн юм байна. /Баатар орчуулж, Цэцэн хянав/
|