22-ны өдөр Бээжинд хэвлэлгдсэн Рэнь Минь Ри Бао сонин өгүүлэл нийтэлж, Хятадын хөгжил нь дэлхийн дахинд нэн их нөхцөл боломж авчрах болно гэж тэмдэглэжээ.
Өгүүлэлд тэмдэглэхдээ, Хятад улс энх тайван хөгжлийн замаар замнаж, дэлхий дэхинд аюулгүй, тогтвортой байдал авчирч байна. 9 сая 600 мянган хавтгай дөрвөлжин км өргөн уудам нутаг дэвсгэртэй, арван дөрвөн оронтой хөршилж байгаа оронд хямрал гарч үймээн дэгдэх юм бол хил залгаа орнууд болон дэлхий дахинд асар их гай гамшиг тарих болно гэжээ.
Өгүүлэлд тэмдэглэхдээ, баян хүчирхэг, ардчилалтай, соёлч боловсон, эвсэг зохицолтой орчин үеийн Хятад орон нь эвсэг зохицолтой дэлхий байгуулах болон хүн төрлөхтний энх тайван хөгжлийн эрхэм дээд үйлст нэн их хувь нэмэр оруулах болно гэжээ. /Баатар орчуулж, Цэцэн хянав/
|