Солонгосын хойгийн цөмийн асуудлаархи зургаан талын зургаадахь хэлэлцээ 22-ны үдээс хойш завсарлав.
Мөн өдрийн үдээс хойшийн 17 цагт зургаан талын зургаадахь хэлэлцээ тэргүүн нарын хурал хийлээ. Хятадын талын төлөөлөгчдийн тэргүүн, гадаад хэрийн яамны сайдын орлогч У Давэй мөн 18 цагт зургаан талын хэлэлцээний хэвлэлийн төвд Хятадын ба гадаадын сурвалжлагчтай уулзаж, энэ удаагийн хурал завсарласныг мэдэгдсэн байна.
Солонгосын хойгийн цөмийн асуудлаархи зургаан талын зургаадахь хэлэлцээ 19-ний өдөр эхэлсэн юм. БНАСАУ-ын Омэний Бансо Делта Ази банкт байгаа 25 сая ам. доллар БНАСАУ-аас Хятадад байгаа дансанд орсны дараа сая хэлэлцээг үргэлжлүүлнэ гэсэн Ардчилсан Солонгосын шаардлага ба Ардчилсан Солонгосын царцаагдсан мөнгийг шилжүүлэхэд техникийн бэрхшээл оршиж байгаагаас уг хэлэлцээ нь 22-ны өдөр завсарласан юм. /Баатар орчуулж,Урангоо хянав/
|