Хятадын Чери авто машины хязгаарлагдмал компани Аргентины СОКМА корпорацитай саяхан хамтран хөрөнгө оруулж Уругвайд хөрөнгө нийлүүлсэн компани байгуулах гэрээнд гарын үсэг зурав.
Эх сурвалжаас үзвэл, хамтран ажиллагч хоёр тал жилд 25 мянган авто машин үйлдвэрлэн борлуулах бөгөөд төлөвлөгөөний дагуу жил дараалан нэмэгдүүлэх болно. Уругвай, Аргетин, Бразили, Парагвай тэрчлэн бүхий л Латин Америк тивд Хятадын авто машиныг борлуулах болно.
Чери авто машины компани өнгөрсөн жил 300 мянга гаруй авто машин үйлдвэрлэн борлуулж, Хятадын тээвэрийн авто машин үйлдвэрлэх 4-дэх том компани болсон байна. СОКМА корпораци бол Аргентины нэрт аж ахуйн нэгж, ажил төрөл нь авто машин , барилга, дэд бүтэц зэрэг салбарыг хамарч, сүүлийн жилүүдэд Хятадын олон том оврын аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллах болсон байна.\Уртнасан орчуулж,Урангоо хянав\
|