ХКН-ын төв хорооны улс төрийн товчоо 23-ны өдөр Бээжинд хурал хийж, 2008 оны олимпийн наадмын бэлтгэл ажлын байдлын тухай танилцуулга сонслоо. ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Хү Жиньтао хурлыг даргалсан байна.
Олимпийн наадмыг зохион явуулах бол хятадын үэдэстнүүдийн ард түмний хамтын эрэл хүсэл болох бөгөөд улс орнуудтай хэлхээ холбоо хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, дэлхийн олон орны ард түмэнтэй ойлголцол найрамдлаа зузаатгахад маш чухал ач холбогдолтой болохоор уг наадмыг бүх хүчнээ дайчилж, сайтар зохион байгуулах хэрэгтэй гэж хурлаас онцолсон байна. /Э.Цогзолмаа орчуулж, Г. Сайн-Өлзий хянав/
|