• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-03-24 17:12:58    
2015 онд Хятад улс нь дэлхийн хэрэглээний хоёрдугаар том зах зээл болох болно

Синьхуа Агентлаг

     Дэлхийн нэрт хөрөнгө оруулалтийн банк Кредит Суйсе 23-ны өдөр Бээжинд тэмдэглэхдээ, 2015 онд Хятад улс нь Америкийн дараахан дэлхийн хэрэглээний хоёрдугаар том зах зээл болж болзошгүй гэжээ.

     Энэ нь Хятад улс дэлхийн олон орны бараа бүтээгдхүүний үйлдвэрлэгч болон үйлчлэгчид худалдааны нэн олон аз тохиол олгохыг харуулж байгаа юм.

     Төв байр нь Швейцарт байгаа Кредит Суйсе 21-ний өдөр 2006 оны Хятадын хэрэглээний зах зээлд хийсэн шалгалтын дүнг нийтэлсэн байна. Шалгалтын дүнгээс үзвэл, 2015 онд, Хятадын хэрэглээний зардал нь дэлхийн гол орнуудын нийт хэрэглээний 14.1 хувийг эзэлж, Америкийн дараа дэлхийн хоёрдугаар байранд орох юм байна.

     Кредит Суйсе-ийн Хятадын судалгааны газрын гол хариуцлагатан Чэнь Чанхуа танилцуулж хэлэхдээ, 2006 онд Хятадын хэрэглээнийд зардлын дэлхийн гол орнуудад эзлэх харьцаа 5.4 хувьд хүрч, 2010 он гэхэд энэ хэмжээ нь 8.6 хувьд хүрэх төсөөлөл гарч байна. Энэ нь Америк, Японы дараа л жагсаагдах юм байна. 2020 он гэхэд, энэ хэмжээ нь 21.8 хувьд хүрч, Америкийн дараахан орох болно гэжээ. \Урьхан орчуулж Номин хянав\