• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-03-24 17:15:05    
Ү и "Хятадын жил"-ийн бэлтгэл ажлын байдлыг шалгахаар Москва орохоор Бээжингээс мордлоо

Синьхуа Агентлаг

     Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч, Хятад Оросын "Төрийн жил"-ийн арга хэмжээний Хятадын талын зохион байгуулах комиссын дарга Ү и, "Хятадын жил"-ийн арга хэмжээний бэлтгэл ажлыг шалгаж, Хятад улсын дарга Хү Жиньтаогийн Москвад болох "Хятадын жил"-ийн арга хэмжээний нээлтийн ёслолд оролцоход нь бэлтгэл хийхээр Оросын нийслэл Москва орохоор 24-ний өдөр Бээжингээс мордлоо.

     Оросын Ерөнхийлөгч Владимир Путины урилгаар, Дарга Хү Жиньтао 26-наас 28-ны өдрүүдэд Орост төрийн айлчлал хийнэ. Хоёр орны тэргүүн Орост болох "Хятадын жил"-ийн арга хэмжээний нээлтийн ёслол болон Хятадын үндэсний үзэсгэлэнгийн нээлтийн ёслолд оролцох болно. \Урьхан орчуулж Номин хянав\