
25-ны өдөр дууссан Хятадын Шянганы Засаг Захиргааны Онцгой Районы засаг даргын гурадвахь сонгуульд Шянганы засаг дарга Зэн Инчуань 80 хувиас давсан давуу саналаар ялаж, Шянганы Засаг Захиргааны Онцгой Районы шинэ ээлжийн засаг даргын нэр дэвшигчээр сонгогдсон байна.

"Шянганы Онцгой Районы тулгуур хууль"-нийн тогтоолын дагуу, Шянганы Засаг Захиргааны Онцгой Районы засаг даргыг өргөн дэлгэр төлөөлөх чанар бүхий сонгуулийн комисс нь "Шянганы тулгуур хууль"-ийг мөрдөн сонгож, төв засгийн газраас тохоон томилдог байна. Сонгуулийн комисс нь 800 бүрэлдэхүүнтэй, олон салбарын төлөөлөх чанар бүхий зүтгэлтдээр бүрэлдсэн байгаа юм.

Дэг журмын ёсоор, шинэ засаг даргаар нэр дэвшигчийг төв засгийн газраас тохоон томилсоны дараа, энэ оны 7-р сарын 1-ний өдөр албан ёсоор Шянганы Онцгой Районы шинэ засаг дарггийн үүргэт тушаалд орох болно. \Буян орчуулж Номин хянав\
|