• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-03-26 14:20:50    
Ху Жиньтао Орост айлчлахаар Бээжингээс мордлоо

Хятадын Олон Улсын Радио

      Оросын Ерөнхийлөгч Владимир Путины урилгаар Хятад улсын дарга Ху Жиньтао 26-ны өдөр ОХУ-д төрийн айлчлал хийхээр тусхай нисэх онгоцоор Бээжингээс мордсон байна. Үүний зэрэгцээ тэрээр "Хятадын жил" болон Хятадын үндэсний үзэсгэлэнгийн нээлтийн ёслолд оролцох болно.

      Танилцуулсаныг үзвэл, айлчлалын хугацаанд Ху Жиньтао Оросын Ерөнхийлөгч, Төрийн думын дарга, Ерөнхий сайдтай тус тус уулзаж, хоёр орны стратегийн хамтын ажиллагааны түншиллийн харилцааг гүнзгийрүүлэх болон харилцан сонирхож байгаа улс орон бүс нутгийн асуудлаар санал бодлоо солилцох болно.

      Хятад Оросын тэргүүн нь "Хятадын жил"-ийн нээлтийн ёслолд оролцох бөгөөд Хятадын уран бүтээлчдийн гайхалтай сайхан тоглолтыг сонирхох болно.

      "Хятадын үндэсний үзэсгэлэн" нь Хятадын өнөө хүртлэх гадаадад цар хэмжээгээр хамгийн их, холбогдох салбар нь хамгийн өргөн болох үндэсний хэмжээний үзэсгэлэн болно. Хятадын 31 муж, өөртөө засах район, шууд хариа хот болон Сянган Аомэний онцгой районы 200 гаруй байгууллага уг үзэсгэлэнд оролцох болно. Энэ үзэсгэлэнд, хоёр орны аж ахуйн нэгжүүд зөвшилцөл хийж, гэрээ тохиролцох хэмжээ нь 4 тэрбум 300 сая ам долларт хүрч болзошгүй юм байна. \Урьхан орчуулж, Буян хянав\