26-ны өдөр Сянганы хэвлэл мэдээллийнхэн өгүүлэл нийтэлцэгэж, Зэн Иньчуань дийлэнх саналаар сонгогдсон нь олны хүсэл эрмэлзэлтэй нийцэж. Саянганы нийгмийн зонхилох иргэдийн санал бодолыг харуулсан байна гэжээ.
Сянганы өнөөгийн засаг дарга Зэн Иньчуань 25-ны өдөр болсон Саянганы онцгой районы засаг даргын сонгуульд 80 хувиас илүү зөвшөөрсөн саналаар 3 дахь засаг даргын нэр дэвшигчээр сонгогдсон байна. Сянганы Вэнь хүй бао сонин өгүүлэл нийтэлж тэмдэглэхдээ, Зэн Иньчуаны засаг даргаар сонгогдсон нь сонгуулийн комиссын санал оруулах хандлага болон зонхилох иргэдийн санаа сэтгэл нэгдэлтэй байгааг урасгалыг тусгасан бөгөөд сонгуулийн үр дүн нь өргөн олон иргэдийн хүсэл шаардлагад нийцэж байхыг харуулсан байна гэжээ.
Шин дао ри бао сонинд тэмдэглэхдээ, Зэн Иньчуань тушаалд байх хугацаандаа, эдийн засаг болон ажлаар хангагдах талаар үр бүтэмжтэй ажилласан бөгөөд төв засгийн газар болон дотор газрын муж хотуудтай аятай сайхан харилцаж, харилцан ашигтай, хамтаар амжилтад хүрэхийг биелүүлсэн байна гэжээ.
Сонгуулийн дүн нь цэцэглэн хөгжсөн тогтвортой шинэ сянганг үргэлжлэн байгуулахад маш чухал алхам тависан гэж Сянганы Да гүн бао сонин үзсэн байна. \Урьхан орчуулж Номин хянав\
|