2006--2010 оны 5 жилийн хугацаанд Хятад улс 100 гаруй тэрбум юаний хөрөнгө оруулж, Хөхнуур-Түвдийн төмөр замын дагуугийн Лхасаас Шигаз хүрэх хэсгийг багтаасан 180 төсөл хэрэгжүүлнэ гэж Түвдийн Өөртөө Засах Районы Засгийн газар 26-ны өдөр мэдэгдсэн байна.
Төлөвлөгөөний дагуу, 2010 он гэхэд Түвдэд 9 жилийн заавал сургах боловсролыг бүх талаар түгээмжүүлж, дунд сургуульд дэвших хэмжээг 60 хувиас дээш байлгана. Өөртөө Засах Районы ундны усны аюулгүйн асуудлыг үндсэнд нь зохицуулж, 80 хувийн тосгонд авто зам нэвтрүүлэх болно. \Урьхан орчуулж, О.Дарамбазар хянав.\
|