Хятадын Статистикийн үндэсний газрын 27-ны өдөр нийтлэсэн сүүлийн үеийн бүртгэлийн тоо баримтаас үзвэл, энэ оны эхний хоёр сард Хятадын жилийн бүтээгдэхүүний борлуулалтын хэмжээ 5 сая юаниас дээш цар хэмжээ бүхий аж үйлдвэр эрхэлсэн аж ахуйн нэгжүүдийн ашиг орлого 293 тэрбум 200 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 43 хувь орчим нэмэгдсэн байна.
Гол салбаруудыг авч үзвэл, энэ оны эхний хоёр сард хар төмөрлөгийн бизнесийн ашиг орлого өнгөрсөн оны мөн үеийнхээс 4,6 дахинаар нэмэгдэж, аж үйлдвэрийн салбар дотроо тэргүүлэв. Газрын тос, байгалийн хийн олборлолт болон цахим холбооны тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийн салбаруудын ашиг орлого харин өнгөрсөн оны мөн үеийнхээс буурсан байна. \Цэцэн орчуулж, Буян хянав\
|