Азийн Хөгжлийн Банк 27-ны өдөр тайлан нийтэлж тэмдэглэхдээ, энэ 2 жилд Хятадын эдийн засгийн өсөлтийн хурд саарах боловч, мөн 10 хувь орчмын өсөлтийн хурдаа хэвээр хадгалах болно гэжээ.
Энэ онд үндсэн хөрөнгийн хөрөнгө оруулалт хэт түргэсэхийг тогтоон барих эрч хүчээ Хятадын Засгийн газар нэмэгдүүлэх тул, хөрөнгө оруулалтын нэмэгдлийн хэмжээ нь 2006 оныхоос бага зэрэг буурна. Үүний зэрэгцээ, экспортын татвар буцаах бодлогод зохицуулалт хийсний нөлөөгөөр, Хятадын экспортын нэмэгдэл ч буурах болно. Хятадын эдийн засгийн өсөлт нь дотоодын эрэлт хэрэгцээний өсөлт болон үйлчилгээний аж ахуйн хөгжилд голлон түшиглэнэ гэж уг тайланд тэмдэглэжээ.
Энэ оны Хятадын эдийн засгийн өсөлт 10 хувь орчимд хүрч, 2008 оноос саарч 9.8 хувьд хүрнэ гэж Азийн Хөгжлийн Банк төсөөлж байна. \О.Дарамбазар орчуулж, Цэцэн хянав.\
|