Хятадын Яс чанарын хяналт шалгалт, эрүүл ахуйн шинжилгээний үндэсний ерөнхий газар Тунистай тус оронд Ниньшянгийн хонь болон хонин мах экспортлох эрүүл ахуйн шинжилгээний гэрээний талаар тун саяхан эхний тохиролцоонд хүрч, нөхцөл боломж бүрдвэл Ниньшя нь хонь болон хонин махаа Тунист бөөнөөр экспортолох гэж байна.
Хятадын баруун хойт нутгийн Ниньшягийн Хотон Үндэстэний Өөртөө Засах Районд 2 сая гаруй мусульманчууд төвлөрөн сууршиж байгаа бөгөөд түүний "Чин Жэнь" брэндын үхэр, хонины мах нь өргөн их зах зээлийн нөөцтэй байж, "Чин Жэнь" брэндын мах, махан бүтээгдхүүний жилийн үйлдвэрлэлийн хэмжээ нь 100 мяган тонноос давж байгаа юмм байна. \Ч.Гантөмөр орчуулж, Цэцэн хянав\
|