• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-03-28 13:53:20    
Дэлхийн оюуны өмчийн эрхийг хамгаалах чуулга уулзалт эхлэв

Синьхуа Агентлаг

    Дэлхийн оюуны өмчийн эрхийг хамгаалах болон шинийг үүдэн бүтээх чуулга уулзалт 27-ны өдөр Бээжинд эхлэв, хоёр хоног явагдах энэ чуулга уулзалт нь шинийг үүдэн бүтээхийг урамшуулах, оюуны өмчийн эрхийг хамгаалах, нийгмийн баялаг бүтээхэд тус дөхөм үзүүлэх уриан дор болж байна.

    Хятадын засгийн газар шинийг үүдэн бүтээх хэлбэрийн орон бүтээн байгуулах хөгжлийн стратеги тогтоох бөгөөд оюуны өмчийн эхийг хамгаалах дүрмээ байнга боловсронгуй болгож, оюуны өмчийн эрхийг хамгаалах ажлаа эрчимжүүлэх болно. Хятадын засгийн газар үргэлжлэн нэн үр ашигтай арга хэмжээ авах бөгөөд олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтын ажиллагаагаа чангатган, харилцан сурч, оюуны өмчийн эрхийг хамгаалах ажлыг эрс хэлбэрэлтгүй ахиулах болно гэж Хятадын Ерөнхий сайдын орлогч Ү И захидал илгээж илэрхийлсэн байна.

    Хятадын Төрийн зөвлөлийн гишүн Чэнь Жили чуулга уулзалт дээр үг хэлж, оюуны өмчийн эрхийг хамгаалах нь Хятадын урт удаан жилийн ашиг сонирхолд нийцэх учраас Хятадын ямагтын чиг шугам, бодлого юм гэж тэмдэглэжээ. \Цэцэн орчуулж, Буян хянав\