Хятадын Барилгын яамны хот тохижуулалтын газрын дарга Тан Кай 28-ны өдөр Барилгын яамд хийлгэсэн хэвлэлийн бага хуралд хэлэхдээ, Хятад улс хот байгуулалтын явцад түүх соёлын баялаг болон өв хөрөнгийг хамгаалах асуудлыг нэн чухалд үзэх болно гэжээ.
Тэр хэлэхдээ, Барилгын яам хот тохижуулалтыг төлөвлөх явцад түүх соёлын нэрт хот, нэрт гацаа суурины хамгаалалт удирдлагын ажлыг нэн чухалд үзэж, тэдгээрийг хамгаалж байгаа байдалд хяналт тавиж, шалгалт хийхээ эрчимжүүлэн, үзэмжит газрын дархан цаазтай район болон түүх соёлын нэрт хот суурьнийг эвдэж байгаа гэмт хэргийг хянан шийдвэрлэх болно гэжээ.
Танилцуулсаныг үзвэл, өнөөгийн байдлаар Хятадад түүх соёлын нэрт хот суурин 180 гаруй байгаа бөгөөд өнгөрсөн 5 жилийн хугацаанд Хятадын Засгийн газар 75 сая юаний тусхай хөрөнгөөр санхүүжүүлж, түүх соёлын 40 гаруй гудамж газрыг хамгаалах төслийг дэмжсэн байна. \Урьхан орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\
|