• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-03-29 20:45:09    
Хятад Украины тал бүрийн түншлэлийн харилцааг шинэ төвшинд дээшлүүлэх болно

Хятадын Олон Улсын Радио

     Хятад улсын дарга Хү Жиньтао 29-ний өдөр Бээжинд Украины Дээд зөвлөлийн дарга Александр Морозтой уулзаж, Украины талтай хамтаар чармайж Хятад Украины тал бүрийн түншлэлийн харилцааг шинэ төвшинд хүртэл дээшлүүлэхэд Хятадын тал бэлэн байна гэж илэрхийлжээ.

     Дарга Хү Жиньтао хэлэхдээ, Украин өөрийн улс орныхоо байдлаа үндэслэн хөгжлийн замаа сонгож, дотоод гадаад бодлогоо хэрэгжүүлэхийг Хятадын тал хүндэтгэсээр ирсэн юм. Мөн ч Украиныг үнэнч найз, түшигтэй түншээр үзсээр ирсэн юм. Украины талтай харилцан дэмжих эрч хүчээ нэмэгдүүлж, бүтээлч хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн, солилцоогоо өргөтгөж, олон улсын болон бүс нутгийн чухал асуудлаарах солилцоо, зохицуулалтаа нягтруулахад Хятад улс бэлэн байна гэж илэрхийлжээ. /Гэрэлт орчуулж, Пэрлаймаа хянав/