• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-03-29 17:42:22    
Дарфурын асуудлыг Бээжингийн олимптай холбох нь тохиромжгүй гэжээ

Хятадын Олон Улсын Радио

      Хятадн гадаад явдлын яамны төлөөлөгч Чинь ган 29-ний өдөр ээлжит хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Суданы Дарфурын асуудлыг Бээжингийн орлимпын наадамтай холбон хэлэх нь тохиромжгүй юм гэжээ.

     Эх сурвалжийн мэдээнд тэмдэглснээр, Францын ерөнхйилагчид нэр дэвшсэн нэг хүн сүүлийн өдөр хэлэхдээ, Хятад улс хэрэв Суданы засгийн газарт дарамт үзүүлж байгаад Дарфурын асуудлыг зохицуулахаас татгалзвал, 2008 оны Бээжингийн орлимпын наадмд оролцохоос татгалзах асуудлыг Франц бодолцож болно гэжээ.

     Үүнд холбогдуулан Чинь ган хэлэхдээ, зарим хүн Суданы Дарфурын асуудлыг Бээжингийн орлимпын наадамтай холбож, сонгуульд дэмжих санал олж, өөрийн нэр төрөө дээшлүүлэхээр оролдож байна, Энэ нь хий горьдлого юм гэжээ.

      Суданы Дарфур районд энх тайван тогтвортой байдлыг сэргээхийг Хятад улс хүсч байна. Энэ нь олон улсын хамтын нийгэмлэгийн зорилттой нэгдэлтэй байгаа юм. Үүний төлөө Хятадын тал уйгагүй чармайлт гаргах болно. Олон улсын хамтын нийгэмлэгийн эдгээр чармайлтаар Дарфурын хүмүүнлэгийн хямрал намдаж, өнө батын энх тайвныг биелүүлэхийг Хятадын тал хүсч байна гэжээ.\Номин орчуулж Баатар хянав\