|
Хятадын ГХЯ-ын хэвлэлийн төлөөлөгч Чинь ган 29-ний өдөр, Хятадын аж ахуйн нэгж гадаадад хөдөлмөр үйлчилгээний болон эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа өрнүүлэхдээ тухайн орны хуулийг сахихыг Хятадын засгийн газар шаардсаар ирсэн юм гэжээ.
Чинь ган хэлэхдээ, Хятадын засгийн газар Хятадын аж ахуйн нэгж гадаадад хамтын ажиллагаа өрнүүлэхдээ тухай орны хууль болон олон улсын хөдөмөрийн стандартыг мөрдөн сахиж, тухайн орны ажилчдын хууль ёсны эрх ашгийг баталгаажуулахыг анхаарсаар ирсэн юм. Хойшид Хятадын тал энэ талын ажлаа үргэлжлэн эрчимжүүлж, холбогдох хамтын ажиллагааны төслийг тухайн орон нутгийн эдийн засаг нийгмийн хөгжилд үнэнхүү тустай байлгана гэжээ. \Баатар орчуулж Номин хянав\
|