Хятадын төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч, төрийн зөвлөлийн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн ажил хариуцсан комиссын дарга Хүй Лянюй 29-ний өдөр Бээжинд хэлэхдээ, нийгмийн олон төрлийн эх баялгыг ашиглан хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст тустай ажил хийн, бэрхшээлийг нь зохицуулж, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн ажил үйлсийг аятай сайн бөгөөд түргэн хөгжүүлэх хэрэгтэй гэжээ.
Хүй Лянюй сүүлийн өдөр Хятадын төрийн зөвлөлийн дэргэдэх хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн ажил хариуцсан комиссын хурал дээр хэлэхдээ, олон газар нутаг, холбогдох салбарынхан хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хандсан ажлаа улам сайжруулах хэрэгтэй. Мөн хөгжлийн бэрхшээлтэй болохоос урьдчилан сэргийлэх ажлаа эрчимжүүлж, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн боловсрол хүртэх эрхийг хамгаалан, хөдөө тосгоны нэн олон тариачдад туслан идэх өмсөх асуудлыг нь зохицуулан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн олон төрлийн эрх ашгийг үнэнхүү хамгаалах хэрэгтэй гэжээ.
Өнөөгийн байдлаар Хятад улсад хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс нийт 82 сая 960 мянга гаруй бий. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс нь нийт хятадын хүн амын 6 хувьд хүрсэн үзүүлэлт гарч байна. \Номин орчуулж, Буян хянав\
|