Хятадын Түвдийн Өөртөө Засах Районы тун саяхан нийтэлсэн бүртгэлийн тоо баримтаас үзвэл, Түвдэд оршин суугчид сүүлийн үе машинд тэрэг ихээр худалдан авч, өнөө 20 хүн тутамд 1 машин ногдох болжээ.
Бүртгэлийн тоо баримтаас үзвэл, 2006 онд, Түвдийн иргэдийн иргэний хэрэглээний авто машин худалдан авсан хэмжээ 140 мянгад хүрч, 2005 оныхоос 35 хувиар өссөн байна. Бүх Түвдийн нийт хүн ам 2 сая 810 мянга байдаг тул энэ хэмжээнд тооцоолоход Түвдийн 20 хүн тутамд 1 машин тэрэг оногдож байна.
Түвдчууд авто машин ихээр худалдан авч байгаа нь хотын оршин суугчдын орлого нэмэгдэж байгаа болон хотжилтын ахиц түргэсч байгаатай холбоотой. Өнөө Түвдэд зуу гаруй хот сууринтай болсон бөгөөд төв Лхас нь Хятадын баруун нутгийн орчин үеийн хот болон хөгжиж байна. \ Г. Сайн-Өлзий орчуулж, Л.Буянтогтох хянав\
|