• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-03-30 15:20:52    
Хятад БНСУ хамтран Дань дүн хотод шороон шуургыг шалгах станц байгууллаа

Синьхуа Агентлаг

      Хятадын зүүн хойд нутгийн Ляо нин мужийн Дань дүн хотын цаг уурын албаны мэдээнд тэмдэглэснээр, тус алба шинэ угсарч суурилуулсан тоног төхөөрөмжийн тусламжтайгаар шороон шуургыг хэмжин шалгаад, тоо сэлтээ Бээжинд хүргэсэн байна. Энэ нь Хятад өмнөд Солонгосын хамтын ажиллагааны төсөл дэх шороон шуургыг шалган хэмжих Дань дүн хотын станц амжилттай байгуулагдсаныг харуулж байна.

      Дань дүн хотын шороон шуургыг шалган хэмжих станцыг Дань дүн хотын цаг уурын алба болон өмнөд Солонгосын цаг уурын алба хамтран байгуулсан юм. Алсдаа шалган тодолсон шороон шуургын мэдээг шороон шуурга гарснаас хойшхи богинохон хугацаанд Өмнөд Солонгосын цаг уурын албатай хамтаар эдлэх болсон байна.

      Сурвалжлагчийн ойлгож мэдээлснээр, Казахстан, Монголын өмнө биеийн нутаг болон Хятадын хойд нутгаар өргөн их элсэн цөлтэй байдаг болохоор, хавар болгон эдгээр нутагт шороон шуургатай байдаг. Энэ нь зүүн Азийн зарим улс орнуудад ч нөлөөлсөн байна. Шороон шуургын урьдчилсан мэдээг оновчтой мэдээлэхийн тулд, Хятадын цаг уурын салбарууд шороон шуургыг хэмжин шалгах 24 сүлжээ ажилуулж эхэлсэн байна. \Номин орчуулж, Буян хянав\