• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-03-30 17:25:56    
Хятад Оросын төмөр замын боомтын бараа тээврийн хэмжээ өсөж байна

Синьхуа Агентлаг

      Хятад Оросын төмөр замын боомтын бараа тээврийн хэмжээ сүүлийн жилүүдэд үргэлжлэн их хэмжээгээр өссөн байна. Энэ оны эхний хоёр сард, хоёр орны төмөр замын боомтоор нэвтэрсэн бараа тээврийн хэмжээ 6 сая 180 мянган тоннд хүрч, 2006 оны мөн үеийнхээс 17 хувиар өссөн юм байна.

     Үүнийг сурвалжлагч Хятадын төмөр замын яамнаас ойлгож мэдээлжээ.

     Төмөр замын бараа тээвэр нь Хятад Оросын эдийн засаг худалдааны харилцааны гол хэлбэр болох юм. 2006 онд, Хятад Оросын төмөр замын боомтын бараа тээврийн хэмжээ 33 сая 750 мянган тонноос давж, 2005 оныхоос 11 хувиар өссөн байна. Үүнд түүхий нефтийн тээвэр 10 сая 310 мянган тоннд хүрч, 2005 оныхоос 30 хувиар өсчээ. \Г. Сайн-Өлзий орчуулж Номин хянав.\